ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Хууль, эрх зүй

ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА МӨРДӨЖ БАЙГАА ХУУЛЬ ТОГТООМЖ

д/д Хуулийн нэр Дэлгэрэнгүй
1 Аж ахуй нэгжийн орлогын  албан татварын тухай хууль  https://legalinfo.mn/mn/detail?lawId=14407
2 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль  https://legalinfo.mn/mn/detail?lawId=11227
3 Онцгой албан татварын тухай хууль  https://legalinfo.mn/mn/detail?lawId=11227 
4 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр https://legalinfo.mn/mn/detail?lawId=63
5 Агаарын бохирдлын төлбөр https://legalinfo.mn/mn/detail?lawId=30
6 Улсын тэмдэгтийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=515
7 Хувь хүний орлогын албан татварын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=14410
8 Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=39
9 Малын тоо толгойн албан татварын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=15729

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС

11.19 дүгээр зүйл.Татварын хууль зөрчих /Энэ зүйлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ 1.Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ТАТВАРЫН ХУУЛИАС. #ХҮНСНИЙ_ХУВЬСГАЛ

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчдийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх 7 заалттай танилцаарай. #ААНОАТ 1. Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн тус хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө. /ААНОАТ-ын тухай хуулийн 22.1/

ТАТВАРЫН ТАЙЛАН ҮЙЛДЭХ, ТУШААХ

2023-12-21

29 дүгээр зүйл.Татварын тайлан үйлдэх, тушаах 29.1.Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ: 29.1.1.анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх;

НӨАТ-ЫН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭЭС...

Манай Улсад 1998 оноос анх НӨАТ -ыг 15 хувьтайгаар хэрэгжүүлж эхэлсэн. НӨАТ татварын хэрэгжилтийг сайжруулах, иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх үүднээс 2016 оноос урамшууллын системийг нэвтрүүлсэн нь та бидний сайн мэдэх НӨАТ-ын сугалаа болон хоёр хувийн буцаан олголт юм.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИАС. ТАТВАР ТӨЛӨГЧ ТА ДАРААХ ЭРХИЙГ ЭДЭЛНЭ

2023-12-21

12 дугаар зүйл.Татвар төлөгчийн эрх 12.1.Татвар төлөгч дараах эрх эдэлнэ: 12.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах;

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИАС. ТАТВАРЫН ТАЙЛАН ҮЙЛДЭХ, ТУШААХ

2023-12-21

ТАТВАРЫН ТАЙЛАН ҮЙЛДЭХ, ТУШААХ 29 дүгээр зүйл.Татварын тайлан үйлдэх, тушаах 29.1.Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ:

ТАТВАР БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ДЭМЖИНЭ.

Хөрөнгө оруулалтыг дэмжинэ: • Элэгдэл тооцох хугацааг 40 жилээс 25 жил болгон багасгасан • Алдагдал шилжүүлэх хугацааг 2 жилээс 4 жил болгон уртасгасан

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

2023-12-21

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу дараах барааг албан татвараас чөлөөлнө. 1. Гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа; 2. Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;

Зөрчлийн тухай хуулиас

Зөрчлийн тухай хуулиар Хууль тогтоомжид заасан татварын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хүнийг 150,0 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1500,0 төгрөгөөр торгоно. Дундговь аймгийн Татварын хэлтэс холбогдох утас: 70592462

Зөрчлийн тухай хуулийн Татварын зөрчилтэй холбоотой заалтуудыг танилцуулж байна.

1.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор: 1.1.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан;

Сүүлд нэмэгдсэн