ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Хууль, эрх зүй

ТАТВАР БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ДЭМЖИНЭ.

Хөрөнгө оруулалтыг дэмжинэ:

• Элэгдэл тооцох хугацааг 40 жилээс 25 жил болгон багасгасан

• Алдагдал шилжүүлэх хугацааг 2 жилээс 4 жил болгон уртасгасан

• Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын хасалт хийх боломж олгосон

• Ашигт малтмал, газар эзэмших ашиглах эрхийг шилжүүлэхэд 30 хувиар албан татвар ногдуулж байгааг холбогдох зардлыг хасч 10 хувиар албан татвар ногдуулахаар бууруулсан

Хөрөнгийн зах зээлийг дэмжиж зээлийн хүүг бууруулна:

• Арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгсэл /бонд/-ийн хүүд ногдох татварыг 5 хувь болгон бууруулсан

• Ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй аж ахуйн нэгжийн дотоод, гадаадын анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан хөрөнгө оруулагчийн хүүгийн орлогод ногдох татварыг 5 хувь болгон бууруулсан

• Бүх төрлийн хүүгийн орлого, үнэт цаасны зах зээлтэй холбоотой үйл ажиллагааны орлогыг НӨАТаас чөлөөлсөн Экспортыг дэмжинэ:

• Гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасна.

Сүүлд нэмэгдсэн