ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

ДУНДГОВЬ АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

Цахим төлбөрийн QR баримт нь бидний хэрэглэж заншсан цаасан баримтаас ялгаатай юу?

"Цахим төлбөрийн QR баримт" гэдэг нь татвар төлөгчийн нэр, ажлын байрны дугаар, татвар төлөгчийн дугаар, оноосон дугаарлалт бүхий мэдээлэл болон төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан QR кодыг уншуулж үүсгэсэн цахим төлбөрийн баримтыг хэлнэ. Зах худалдааны төвүүд, үсчин, авто угаалга зэрэг газруудаас та цахим төлбөрийн баримтаа үүсгэн авах боломжтой.

НӨАТ-ын тайлангаа өгсний дараа худалдан авалт шивсэн бол яах вэ?

Цахим тайлангийн системийн хүсэлт цэс рүү ороод хүсэлт гаргах-татварын тайлантай холбоотой-тайлан засварлах хүсэлт илгээнэ. Таны хүсэлтийг тухайн татварын алба цахимаар шийдсэний дараа хугацаагаа сунгаад тайлангаа илгээнэ.

Цахим төлбөрийн QR баримт бүртгэгдсэн эсэхийг яаж шалгах вэ?

Та QR кодоор баримт үүсгэсний дараа баримтын жагсаалтад баталгаажаагүй баримт үүснэ. Борлуулагч баталгаажуулалт хийсний дараа төлбөрийн баримт нь "хүлээгдэж буй" төлөвтэй болж цахим төлбөрийн QR баримт баталгаажна.

ТТ-11 тайланд файл татагдахгүй, эсвэл дутуу татагдаж байвал яах вэ?

-ТТ-11 тайлангийн хавсралт мэдээнд импорт хийж байгаа файлд томьёо оруулсан, ямар нэг байдлаар тэмдэглэгээ хийсэн бол импорлогдохгүй. Хэрэв формат таарахгүй байна гэсэн анхааруулга гарсан бол хавсралт мэдээнээс ексел файлийг экспорт хийн авч тухайн форматын дагуу мэдээллийг оруулан импорт хийнэ.   - Ажилтан нь татварын цахим тайлангийн системд бүртгэлгүй бол бүртгэлгүй иргэний мэдээлэл орхигдон файл дутуу татагдана. Бүртгэлгүй байгаа иргэнийг цахим тайлангийн системд бүртгэснээр  мэдээлэл бүрэн татагдана. - Татвар төлөгчийн иргэний бүртгэлийн дугаар зөв боловч тайланд оруулахад буруу гэж гарч байгаа бол тухайн иргэнийг татварын цахим сайтад бүртгэл үүсгэснээр мэлээлэл татагдана.

QR баримтын үнийн дүнг буруу илгээсэн тохиолдолд засварлах боломжтой юу?

Борлуулагч тал таны баримтыг баталгаажуулаагүй бол цуцлах боломжтой. Хэрэв борлуулагч тал таны цахим төлбөрийн баримтыг баталгаажуулсан бол иргэн та баримтаа өөрөө цуцлах хүсэлт гаргаж борлуулагч тал баталгаажуулснаар төлбөрийн баримтаа буцаах боломжтой.

НӨАТ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр барилга байгууламж, тоног төхөөрөмж, бусад ундсэн хөрөнгийн 7 хасалтыг НББ-д хэрхэн тусгах вэ?

НӨАТ-ын тухай хуулийн 14.1.5 дахь заалт. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 296 дугаар тушаалаар нэмж батлагдсан "НӨАТ-ын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох буртгэлд тусгах" журмын 2.24, 2.3.1, 2.3.2 заалтын дагуу хасалт хийнэ.

Банкнаас орон сууц худалдан авсан НӨАТ-ын урамшуулал бодогдох уу?

НӨАТ-ын 13-р зүйлийн 13.1.14.банк, банк бус санхүүгийн 1 байгууллага болон бусад хуулийн этгээдээс банк, тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн гэрээнээс үүсэх аливаа шаардах эрх, 13.5.7.банкны болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү, санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ зэрэг нь чөлөөлөгддөг. 5.5.Энэ хуулийн 4.1.19, 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт гэдэгт тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй. гэж заасны дагуу банк сугалааны дугаартай баримт олгоно.

Цахим төлбөрийн QR кодыг ажлын байрандаа байршуулж болох уу?

Бараа, ажил, үйлчилгээ үзүүлэн орлого олж буй бизнес эрхлэгч хувь эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд нь стандартын шаардлага хангасан кассын тоног төхөөрөмж ашиглах боломжгүй бол өөрийн хүсэлтээр татвар төлөгчийн мэдээллийг агуулсан татварын албанаас олгосон QR код бүхий наалтыг ажлын байрандаа байршуулна.

Цахим төлбөрийн баримтыг хэрхэн үүсгэх вэ?

И-Баримт аппликейшнаараа нэвтрэн орж баримт "Камер нээх" товч дээр дараад Бизнес эрхлэгчийн ажлын байран дээр байрлах цахим төлбөрийн QR кодыг уншуулан, үнийн дүнг оруулан "И-Баримт үүсгэх" товч дээр даран хувь хүн эсвэл байгууллага дээрээ "цахим төлбөрийн QR баримт" үүсгэнэ. Та баримтаа баталгаажуулахыг заавал сануулаарай.

Цахим төлбөрийн QR баримт уншуулах нь надад ямар ашигтай вэ?

Цахим төлбөрийн QR баримт уншуулснаар цаасгүй цахим баримтыг автоматаар И-Баримт аппликейшндээ бүртгэх боломжтой. Мөн баримт өгөхгүй байгаа бизнес эрхлэгчид гомдол гаргахад хялбар болно. Ингэснээр татварын хуулийг бүх нийтээр тэгш мөрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм. Мөн 2 хувийн буцаан олголт нь ихэснэ шүүдээ.

Миний үүсгэсэн "Цахим төлбөрийн QRBARIMT"-г зарим худалдагч баталгаажуулахгүй юмаа. Хаана хандах вэ?

Та Монголын татварын албаны 1800-1288 дугаарын утсанд хандах болон И-Баримт аппликейшн ашиглан гомдол гаргаж 72 цагийн дотор шийдвэрлүүлээрэй.

И-Баримтад бүртгэлтэй хувь хүн өөрийн хувийн мэдээллээ яаж өөрчлөх вэ?

Цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчийн эрхээр нэвтэрч ороод "Хэрэглэгчийн мэдээлэл" цэсээ нээж "Засах" гэсэн үйлдлийн хэсэгт мэдээллийн өөрчлөлтийг бүртгэн хадгална.

Татвар гэж юу вэ?

Хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг “Албан татвар" гэнэ.