ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Байгууллагын танилцуулга

Бэлэг тэмдгийн дүрслэл, бэлгэдэл

   Бэлэг тэмдгийн дүрслэл, бэлгэдэлТатварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/191 дугаар тушаалаар Монголын татварын албаны бэлгэ тэмдгийн эх загварыг батлав. Бэлгэ тэмдэг нь тариан түрүүн дээр суурилсан “Монголын татварын алба”,  “Mongolian tax administration” гэх бичээс бүхий дугуй дотор “МТА” үсэг, нар, сар, галын дөлийг адил талт гурвалжин хэлбэртэй, шаргал өнгийн суурьтай, цэнхэр өнгийн дүрслэл бичвэртэй. Бэлгэ тэмдгийн гал, нар, сарны дүрс нь Монгол Улсын үүрд мандан бадрахыг, хоёртариан түрүү нь төрийн хууль дор татвар төлөгч, татварын алба нь харилцан тэгш эрхтэйгээр хамтран улсын сан хөмрөг, төсвийг арвин байлгаж өсөн нэмэгдүүлэхийг, дугуй дүрс нь зоос мөнгө, төсвийн орлого бүрдүүлэлтийг, гурвалжин хэлбэр нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хариуцлага хүлээх санааг, цэнхэр өнгө нь татварын алба, татвар төлөгчийн итгэлцэл, үнэнч байдлыг, шаргал өнгө нь амжилт, аз жаргал, найрсаг дотно байдлыг илэрхийлнэ. 

Сүүлд нэмэгдсэн