ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Байгууллагын танилцуулга

Захиргаа хуулийн тасгийн чиг үүрэг танилцуулга

   Захиргаа, хуулийн асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь байгууллагын өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагаа болон ажлын уялдаа, ил тод байдлыг хангах, үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх, төсөв хөрөнгийг төлөвлөн, захиран зарцуулах, тайлагнах, түүнд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлтийг хууль, журмын дагуу явуулах үндсэн үүрэг хүлээнэ.Тус нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

2.1.1. Төрийн албаны тухай хуулийн хүрээнд байгууллага, нэгж, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах, тайлагнах ажлыг зохион байгуулах;

2.1.2. Тус татварын албаны даргын зөвлөлийн болон цаг үеийн шуурхай хурлыг зохион байгуулах, хурлын шийдварийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

2.1.3. Татварын ерөнхий газрын дарга, дээд шатны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын гаргасан тушаал, тогтоол, захирамж шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2.1.4. Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

2.1.5. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дотоод хяналт, ёс зүйн салбар хорооны үйл ажиллагааг зохион байгуулах;

2.1.6. Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхлэх;

2.1.7. Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор хөдөлмөрийн дотоод журам болон бусад эрх зүйн баримт бичгийг батлуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

2.1.8. Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах;

2.1.9. Татварын болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд ажилтныг томилох, сахилгын шийтгэл ногдуулах, чөлөөлөх, цалингийн шатлал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, шагнал урамшуулал, буцалтгүй тусламж олгох болон бусад үйл ажиллагааг зохион байгуулах;

2.1.10. Ажиллагчдын хувийн хэргийг бүрдүүлэх, холбогдох мэдээллийг татварын удирдлагын нэгдсэн системд оруулах, баяжуулах, мэдээ судалгааг цаг тухай бүр гаргах;

2.1.11. Төсвийн шууд захирагчийн урсгал, хөрөнгө оруулалтын зардлынтөсөв, бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, төсвийн хуваарийг Татварын ерөнхий газарт хүргүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих тайлагнах;

2.1.12. Төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайлан гаргах, төрийн өмч болон үнэт цаасны бүртгэлд хяналт тавих, төрийн сангийн төлбөр тооцоог хийх;

2.1.13. Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

2.1.14. Татварын буцаан олголт, урамшууллыг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах;

2.1.15. Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний тасралтгүй, хэвийн найдвартай ажиллагааг хангах, нууцлалыг хангах, засвар үйлчилгээг үзүүлэх, сургалт зохион байгуулах;

2.1.16. Төрийн болон байгууллагын нууцын ажлыг эрхлэх;

2.1.17. Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах;

2.1.18. Татварын болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

2.1.19. Хэлтсийн удирдлага, албан хаагчид татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд болон татвар төлөгчөөс гаргасан хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэх явцад хууль, эрх зүйн зөвлөгөө, арга зүйгээр хангах;

2.1.20. Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах явцад гарч буй зөрчил маргаантай зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, боловсронгуй болгох, хийдэл, давхардлыг арилгах зорилгоор холбогдох нэгжид санал хүргүүлэх;

2.1.21. Хэлтсийн даргын захиргааны шийдвэр, гэрээ, баримт бичгийн төслийг боловсруулах явцад хууль, эрх зүйн үндэслэлийг хянах, хууль тогтоомжид нийцүүлэх;

2.1.22. Төрийн болон төрийн бус байгууллагатай харилцан мэдээлэл солилцох гэрээ байгуулах, холбогдох нэгжтэй хамтран ажиллах;

2.1.23. Хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, татварын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд татварын байгууллагыг төлөөлөх, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр татварын албыг төлөөлөн ажиллаж байгаа албан тушаалтныг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;

2.1.24. Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах;

2.1.25. Татварын өр хураах үйл ажиллагааны чиглэлээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох, хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх, эрх хязгаарлах болон түдгэлзүүлэх арга хэмжээг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;

2.1.26. Эд хөрөнгө барьцаалах, битүүмжлэх, хураах, хадгалах, үйл ажиллагаанд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх;

2.1.27. Аймгийн хэмжээнд битүүмжилсэн хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх (дуудлага худалдаа), мөнгөн хэлбэрт шилжүүлсэн орлогыг хуваарилах үйл ажиллагааг зохион байгуулах;

2.1.28. Татварын акттай холбоотой гомдлыг аймгийн татварын хэлтэст хүлээн авч, маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, баяжилтыг тухай бүр хийх;

  Энэ нэгж нь батлагдсан чиг үүргийг төрийн захиргаа, санхүү, хүний нөөц, хуулийн чиглэлээр шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлж дүгнэх, тайлагнах, судалгаа хийх, хууль, хяналтын байгууллагад төлөөлөх, татварын харилцаанд оролцогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх, удирдлага болон албан хаагчийг мэдээллээр хангах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох замаар хэрэгжүүлнэ.

   Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь татварын хэлтсийн дарга, дэд дарга, албан хаагч болон бусад татварын алба байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.

Сүүлд нэмэгдсэн