ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Байгууллагын танилцуулга

Монгол улсын засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 204 тоот тогтоолын дагуу Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэс дотор Албан татварын тасаг байгуулагдан улмаар АДХГЗ-ны даргын 1993 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамжаар Татварын хэлтсийг бие даан байгуулсан түүхтэй. Анх АЗДТГ-ын байрны 2-3 өрөөнд 5 орон тоотой үйл ажиллагаагаа эхэлж байсан. Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдөр баталсан тушаалаар 4 тасагтай, 34 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Татварын хэлтсийн даргаар М.Туяацэцэг, захиргаа хуулийн тасгийн даргаар Ш.Мөнгөнцэцэг, татварын хяналт шалгалтын тасгийн даргаар Б.Жанчивдорж, жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар Ч.Оюунжаргал, бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар Н.Мөнгөнтуяа нар тус тус ажиллаж байна. Улс орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж 2022 оны байдлаар улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 399650,6 мянган төгрөгөөр давуулан биелүүлж 123 хувь, аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 75061,9 мянган төгрөг давуулан биелүүлж 105 хувь, сумын төсвийн орлогын төлөвлөгөөг 766867,9 мянган төгрөг давуулан биелүүлж 109 хувь нийт 1241580,4 мянган төгрөг давуулан биелүүлж 111 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын төсвийн орлого 410641,2 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 715100,4 мянган төгрөг төвлөрч 174 хувь, аймгийн төсвийн орлого 86300,0 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 219373,0 мянган төгрөг төвлөрч 254 хувь, сумын төсвийн орлого 1481773,0 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 1793554,6 мянган төгрөг төвлөрч 121 хувь нийт 1978714,2 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 2728028,0 мянган төгрөг төвлөрч төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл 138 хувийн биелэлттэй байна. Тус хэлтэс нь аймгийн эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангахуйц санхүүгийн зохистой бодлого баримтлан, төсвийн орлогыг боломжит бүх эх үүсвэрээр нэмэгдүүлж, татварын баазыг өсгөн, татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийг шалгаруулан урамшуулж, татвар төлөгчдийн хариуцлагыг чангатган хяналт шалгалтын чанар үр нөлөөг дээшлүүлж, татварт хамруулах, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, татвар төлөгчдөд хүргэх татварын хуулийн сургалт сурталчилгааны төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх цахим татварын орчинг бий болгон ажиллаж байгаа хамт олон юм.

Сүүлд нэмэгдсэн