ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2024-12-30

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улс эх орон, ард түмнийхээ салбар салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болж өндөрлөлөө.

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2024 ОНЫ "ШИЛДЭГ-25" ТОДОРЛОО

2024-12-30

Дундговь аймгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа шинэ санал санаачилга, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж 2024 оны аймгийн шилдгээр шалгарсан шилдэг менежер, төрийн албан хаагч, сурагч, ААН байгууллага, Төрийн бус байгууллага, нийгмийн хариуцлагатай өрхүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

ДАРХЛАА ДЭМЖИХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-12-27

Албаны ажилтан албан хаагчид 7 багт хуваагдан, 2 баг Витаминжуулалт, 5 баг Банштай цай аяныг товлосон цагтаа эхлүүллээ.

"ДЭЭЛТЭЙ - МОНГОЛ" ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛагдаж "шилдэг дээлтэй хос" уралдаанд гутгаар байр эзэллээ.

2024-12-20

Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас "Үндэсний хувцасны соёлын өвийг-Үр хойчдоо үлгэрлэн өвлүүлье" аяны нэгдсэн арга хэмжээ "ДЭЭЛТЭЙ - МОНГОЛ" өдөрлөгийг зохион байгууллаа.

Татварын газрын хамт олон байгууллагын гадаад орчны цасыг цэвэрлэж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийллээ.

2024-12-13

Идэвхи, санаачлагатай ажилласан та бүхэндээ ТАЛАРХЛАА.

БТТХТ-ийн дарга Н. Мөнгөнтуяа хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн талаар цахим сургалтыг зохион байгууллаа.

2024-12-13

2024 оны 12 сарын 09-нд БТТХТ-ийн дарга Н. Мөнгөнтуяа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (ААНОАТ)-ийн 22.9-д орсон нэмэлт өөрчлөлт, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон хувь хүний орлогын албан татварын хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн талаар цахим сургалтыг зохион байгууллаа.

Дундговь аймгийн татварын газар "хуванцаргүй сар" аянд нэгдэж байна.

2024-12-13

Дундговь аймгийн Байгаль орчны газар аж ахуй нэгж, байгууллага, иргэд, хүүхэд, залуучуудад хог хаягдлаа анхан шатны эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах дадлыг хэвшүүлэх, байгаль хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах зорилгоор "ХУВАНЦАРГҮЙ САР" аяныг зохиогоод байна.

Монгол улсад санхүүгийн алба үүсэж, хөгжсөний 113 жилийн ой, санхүүчдийн баярын өдрийн цэнгүүнийг амжилттай зохион байгууллаа.

2024-12-11

Монгол улсад санхүүгийн алба үүсэж, хөгжсөний 113 жилийн ой, санхүүчдийн баярын өдрийн цэнгүүнийг Дундговь аймгийн татварын газар, Нийгмийн даатгалын газар, Орон нутгийн өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газар, Статистикийн хэлтсийн албан хаагчид хамтран 2024 оны 12 дугаар 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөр ажил мэргэжилдээ тууштай, үр бүтээлтэй ажиллаж орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа шилдэг албан хаагчдаа шагнал гардууллаа.

Монгол улсад санхүүгийн алба үүсэж, хөгжсөний 113 жилийн ой, санхүүчдийн баярын 4 төрөлт спортын тэмцээнийг зохион байгууллаа.

2024-12-11

Монгол улсад санхүүгийн алба үүсэж, хөгжсөний 113 жилийн ой, санхүүчдийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг дэмжин дэлгэрүүлж эрүүл аж төрөх, бие бялдрыг чийрэгжүүлэх, байгууллага хамт олны хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын олон төрөлт тэмцээн энэ сарын зургаан, долооны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Эрдэнэдалай сумын татвар төлөгчдөд ААНОАТ-ын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сургалт зохион байгууллаа

2024-12-04

Газрын даргын баталсан удирдамжийн дагуу 12 сарын 03-ны өдөр БТТХТ-ийн дарга Н. Мөнгөнтуяа, ЖТТХТ-ийн дарга Ч. Оюунжаргал, ТУБ Э. Зулцэцэг, Б. Ууганбат нар Эрдэнэдалай сумын татвар төлөгчдөд ААНОАТ-ын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сургалт зохион байгууллаа.

сургалт зохион байгуулан мэдээ мэдээллийг өгч ажиллалаа.

2024-12-04

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.

АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ-100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД

2024-11-20

Дундговь аймгийн Татварын газрын ажилтан, албан хаагчдын дунд Үндсэн хуулийн талаарх мэдлэгийг сорих "АХА" тэмцээн зохион байгуулж байгууллагын нярав Ш.Хэрлэнбямба түрүүллээ.

Сүүлд нэмэгдсэн

Сүүлд нэмэгдсэн