ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ДАРХЛАА ДЭМЖИХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа олон нийтэд чиглэсэн сарын ажлын удирдамжийн хүрээнд Дундговь аймгийн Татварын газар энэ сарын 26-ны өдөр 10.00-12.00 цагийн хооронд төв талбай дээр “Дархлаа дэмжих өдөрлөг”-ийг нийт иргэдийн дунд зохион байгуулах байсан боловч гадаа хүйтэн, гадуур ханиад томуу их байгаа, мөн аймгийн Засаг даргын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн А/924 тоот захирамж гарсан тул өдөрлөгийн төлөвлөгөөнд бага зэргийн өөрчлөлт хийж, албаны ажилтан албан хаагчид 7 багт хуваагдан, 2 баг Витаминжуулалт, 5 баг Банштай цай аяныг товлосон цагтаа эхлүүллээ.

Витаминжуулалтад Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй Хүний хөгжлийн төв, Уламжлалт Анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, Боржигон мандал эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлж байгаа 130 гаруй иргэн, хүүхэд, Банштай цай аянд таван уурын зуухны 17 галч, Мандалын гэгээ ОНӨААТҮГазрын 38 ажилтанг хамруулсан юм.






Сүүлд нэмэгдсэн