ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Тулгамдаж буй асуудал цаашид хэрэгжүүлэх ажлын талаар албан хаагчдад мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.

2024-03-22

Дундговь аймгийн татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн ТУБ Б.Ууганбат, Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн ТУБ Ж.Сугирмаа, Захиргаа хуулийн тасгийн хуулийн зөвлөх М.Ууганцэцэг нар тулгамдаж буй асуудал цаашид хэрэгжүүлэх ажлын талаар албан хаагчдад мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.

Дотоод сургалт зохион байгууллаа.

2024-03-21

"Мэдээллийн аюулгүй байдал", "Монгол бичгээр албан бичиг боловсруулах", "ERP E-mongolia программын ашигтай хэрэглээ" гэсэн сэдвүүдээр дотоод сургалт зохион байгууллаа.

НӨАТ-ын сугалааны тохирол явагдлаа.

2024-03-21

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Ч.ЧИМИДСҮРЭН: Татварын ерөнхий газар төрийн байгууллагуудаас анх удаа "Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт" төслийг хэрэгжүүлж байна

2024-03-11

Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чимидсүрэнтэй ярилцлаа.

“НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ-2024” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АЛХАЛТАД НЭГДЛЭЭ.

2024-03-07

“НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ-2024” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АЛХАЛТАД НЭГДЛЭЭ.
Сумын онцгой комиссын шийдвэр, засаг даргын захирамжаар зохион байгуулж буй "НЭГ БАЙГУУЛЛАГА- НЭГ МАЛЧИН ӨРХ" уриалгад нэгдэж, Луус сумын Буянт багийн малчин өрхөд туслалцаа үзүүллээ.

Дотоод сургалт зохион байгууллаа

2024-03-05

Татварын хяналт шалгалтын тасгийн ТУБ М.Мөнхбаяр дотоод сургалт зохион байгууллаа.

2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр "САНААЧЛАГАТАЙ САЙН" үнэлгээтэйгээр "ГУТГААР" байр эзэллээ.

2024-02-05

Дундговь аймгийн дунд хугацааны бодлогын баримт бичиг, дэвшүүлсэн зорилт, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд байгууллага хамт олноороо идэвх санаачилгатай ажиллаж, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр "САНААЧЛАГАТАЙ САЙН" үнэлгээ авч, бусад хэлтэс, агентлагуудыг манлайлан ажиллаж "ГУТГААР" байр эзэллээ.

Жижиг сегментийн татвар төлөгчдөд сургалт, мэдээлэл өгч ажиллалаа.

2024-02-02

Жижиг сегментийн татвар төлөгчдөд аж ахуй нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт болон татварын хяналт шалгалтын нийтлэг зөрчлүүдийн талаарх сургалт мэдээлэл өгч ажиллалаа.

Сургалт зохион байгуулж ажиллаа.

2024-02-02

Дундговь аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн хүсэлтээр онлайнаар 21 аймгийн 258 албан хаагчдад ХХОАТ-ын хууль, хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар сургалт мэдээлэл өгч ажиллалаа.

Жилийн эцсийн татварын тайлангаа хугацаандаа илгээгээрэй.

2024-01-29

Татварын ерөнхий хуулийн 29.2-т татвар төлөх тайлагнах хугацаа адил байна гэж заасны дагуу тайлангаар гарсан төлбөл зохих албан татварыг 2024 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлж, тайлангаа илгээгээрэй.

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдлаа.

2024-01-25

Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Сүүлд нэмэгдсэн