ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

НӨАТ-ын урамшууллын сугалаа явагдлаа.

Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Манай аймгийн хувьд энэ удаагийн тохиролд 2024 оны 09 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж системд бүртгүүлсэн 225'966 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 0,

7 орон таарсан 0,

6 орон таарсан 0,

5 орон таарсан 4,

4 орон таарсан 20,

3 орон таарсан 197 баримт тохиролд таарч азтан боллоо.

"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой юм.

Сүүлд нэмэгдсэн