ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Хууль, эрх зүй

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИАС. ТАТВАР ТӨЛӨГЧ ТА ДАРААХ ЭРХИЙГ ЭДЭЛНЭ

ТАТВАР ТӨЛӨГЧ ТА ДАРААХ ЭРХИЙГ ЭДЭЛНЭ

12 дугаар зүйл.Татвар төлөгчийн эрх

12.1.Татвар төлөгч дараах эрх эдэлнэ:

12.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах;

12.1.2.татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх;

12.1.3.хууль тогтоомжийн дагуу татвар төлөх хугацааг сунгуулах;

12.1.4.илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах;

12.1.5.эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах;

12.1.6.татварын албанаас гаргасан татварын акт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах;

12.1.7.татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;

12.1.8.татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, татварын албаны хууль бус шийдвэр, үйлдлийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх;

12.1.9.татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа болон шийдвэрт холбогдох гомдлыг түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах. Ийнхүү гомдол гаргасан нь ногдуулсан татвар, торгууль, алдангийг төлөхийг зогсоох үндэслэл болохгүй;

12.1.10.татварын хууль тогтоомжоор ногдсон үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын зөвлөхийн туслалцаа, зөвлөгөө авах;

12.1.11.хөрөнгө оруулалтын хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх;

12.1.12.хууль тогтоомжид заасан бусад эрх.

12.2.Татварын алба энэ хуулийн

12.1.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор хяналт шалгалтад хамруулах эрсдэлийн үнэлгээний нарийвчилсан үзүүлэлтийг татвар төлөгчид мэдээлэхгүй.

Сүүлд нэмэгдсэн