ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Хууль, эрх зүй

НӨАТ-ЫН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭЭС...

Манай Улсад 1998 оноос анх НӨАТ -ыг 15 хувьтайгаар хэрэгжүүлж эхэлсэн. НӨАТ татварын хэрэгжилтийг сайжруулах, иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх үүднээс 2016 оноос урамшууллын системийг нэвтрүүлсэн нь та бидний сайн мэдэх НӨАТ-ын сугалаа болон хоёр хувийн буцаан олголт юм.

БУЦААН ОЛГОЛТ (2 хувь)

Борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүрсэн бол НӨАТ суутган төлөгч болдог. Өнөөдрийн байдлаар НӨАТ төлөгчөөр 49,4 мянган татвар төлөгч бүртгэлтэй байна. Эдгээр татвар төлөгч хоёр хувийн буцаан олголттой баримтыг өгдөг. Урамшууллын систем хэрэгжиж эхэлснээс хойш хамрагдах иргэдийн тоо, буцаан олголтын дүн тогтмол өсөж 2021 онд 1,1 сая иргэн 206 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгожээ. 

СУГАЛААНЫ УРАМШУУЛАЛ

Жилийн борлуулалтын орлого нь 50 сая хүрээгүй 160 гаруй мянган татвар төлөгч зөвхөн сугалааны дугаар бүхий баримтыг олгодог. Сугалааны урамшуулалд жилд дундажаар 300 гаруй мянган иргэн хамрагдаж байна. Өнгөрсөн онд 363,6 мянган иргэн 16,3 тэрбум төгрөгийн урамшууллыг авчээ.

УРАМШУУЛЛЫН СИСТЕМИЙН ЗОРИЛГО НЬ: 

Татварын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх 

Татварын бүртгэл хяналтын тогтолцоог сайжруулах 

Далд эдийн засгийг бууруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх

Татварын тэгш шударга байх зарчмыг хангуулах юм.

Сүүлд нэмэгдсэн