ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

"ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Өмнөх сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын газар хамтран жижиг, дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, зах, худалдааны төвийн удирдлагууд, төрийн албан хаагчдын дунд “Татварын хуулийн шинэчлэл” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт танхимаар 80 хүн, цахимаар 14 сумын 62 татвар төлөгч нийт 142 татвар төлөгч оролцож, татварын хуулийн шинэчлэлтэй танилцан, өөрсдийн санал, сэтгэгдлээ илэрхийлэн оролцов.

Мөн хэлэлцүүлэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун нар оролцож, татвар төлөгчдийн саналыг сонсон, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Сүүлд нэмэгдсэн