Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас "Үндэсний хувцасны соёлын өвийг-Үр хойчдоо үлгэрлэн өвлүүлье" аяны нэгдсэн арга хэмжээ "ДЭЭЛТЭЙ - МОНГОЛ" өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Татварын газрын хамт олон үндэсний хувцсаараа гоён оролцлоо.
Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан "ДЭЭЛТЭЙ МОНГОЛ" хос шалгаруулах уралдаанд нийт 17 байгууллагын 25 хос оролцож
ШИЛДЭГ ХОСООР:
М.Ариунболд, Б.Сүнжирмаа /ХБХХТөв/
Цолмонбаатар, Баяртогтох /Ахмадын хороо/
Баатарсүрэн, Оргилмаа /Татварын газар/ нар шалгарлаа.
Нийт албан байгууллага, аж ахуй нэгж, удирдлагууд, идэвх санаачилгатай оролцсон албан хаагч, иргэд та бүхэндээ талархал илэрхийлье.