Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Манай аймгийн хувьд энэ удаагийн тохиролд 2024 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 244,242 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 0,
7 орон таарсан 0,
6 орон таарсан 0,
5 орон таарсан 0,
4 орон таарсан 0,
3 орон таарсан 241 баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.
Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 9087 азтан, Хан-Уул дүүрэг 8036 азтан, Баянзүрх дүүрэг 6097 азтан, Чингэлтэй дүүрэг 5040 азтан, Баянгол дүүрэг 5011 азтан, Сонгинохайрхан дүүрэг 3828 азтан, Орхон аймаг 2420 азтан, Дархан-Уул аймаг 1028 азтан тохирол таарсан байна.Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Хөвсгөл аймаг 27% , Баянхонгор аймаг 25%, Говь-Алтай аймаг 22%, Баян-Өлгий аймаг 21%, Булган 20%, Дорноговь аймаг 16%, Увс аймаг 16% байлаа.
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой юм.