Монгол улсад санхүүгийн алба үүсэж, хөгжсөний 113 жилийн ой, санхүүчдийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг дэмжин дэлгэрүүлж эрүүл аж төрөх, бие бялдрыг чийрэгжүүлэх, байгууллага хамт олны хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын олон төрөлт тэмцээн энэ сарын зургаан, долооны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Энэ жилийн хувьд Дундговь аймгийн татварын газар, Нийгмийн даатгалын газар, Орон нутгийн өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газар, Статистикийн хэлтэс хамтран 4 төрөлт спортын тэмцээнийг зохион байгууллаа.
Волейбол эрэгтэй:
1-р байр: Хаан банк, Монгол банк,
2-р байр: Баруун бүсийн сумд,
3-р байр: Төрийн банк, Хас банк
Волейбол эмэгтэй:
1-р байр: Татвар, Нийгмийн даатгал, ОНӨГ, Худалдан авах ажиллагааны газар, Статистикийн хэлтэс
2-р байр: Төрийн банк, Хас банк
3-р байр: Аж ахуй нэгж байгууллагууд, Хадгаламж зээлийн хоршоо, ББСБ, Даатгалын байгууллагууд
3х3 сагс эрэгтэй:
1-р байр: Аж ахуй нэгж байгууллагууд, Хадгаламж зээлийн хоршоо, ББСБ, Даатгалын байгууллагууд,
2-р байр: Монгол банк, Хаан банк,
3-р байр: Төрийн банк, Хас банк,
3х3 сагс эмэгтэй:
1-р байр: Татвар, Нийгмийн даатгал, ОНӨГ, Худалдан авах ажиллагааны газар, Статистикийн хэлтэс
2-р байр: Төрийн банк, Хас банк,
3-р байр: Аймгийн ИТХ, АЗДТГ, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт, аудитын алба,
Даам эрэгтэй:1-р байр: н. Норовсүрэн - Баруун бүсийн сумд
2-р байр: Г.Мөнхбат - Төрийн банк, Хас банк
3-р байр: М.Мөнхбаяр - Татвар, Нийгмийн даатгал, ОНӨГ, Худалдан авах ажиллагааны газар, Статистикийн хэлтэс
Даам эмэгтэй:
1-р байр: М.Ууганцэцэг - Татвар, Нийгмийн даатгал, ОНӨГ, Худалдан авах ажиллагааны газар, Статистикийн хэлтэс
2-р байр: Х.Дэмчигсүрэн - Баруун бүсийн сумд,
3-р байр: Ж.Дүүрэнсайхан - Төрийн банк, Хас банк
Дартс:
1-р байр: Аж ахуй нэгж байгууллагууд, Хадгаламж зээлийн хоршоо, ББСБ, Даатгалын байгууллагууд
2-р байр: Хаан банк, Монгол банк
3-р байр: Татвар, Нийгмийн даатгал, ОНӨГ, Худалдан авах ажиллагааны газар, Статистикийн хэлтэс
Медалийн чанараар 3 алт, 2 хүрэл медаль хүртсэн Дундговь аймгийн татварын газар, Нийгмийн даатгалын газар, Орон нутгийн өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газар, Статистикийн хэлтсийн хамтарсан баг тамирчид тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо.