2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Манай аймгийн хувьд энэ удаагийн тохиролд 2024 оны 02 дугаар сарын 01-нээс 29-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 183,695 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 0,
7 орон таарсан 0,
6 орон таарсан 1,
5 орон таарсан 2,
4 орон таарсан 19,
3 орон таарсан 162 баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм. Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 11983 азтан, Баянгол дүүрэг 5259 азтан, Баянзүрх дүүрэг 5052 азтан, , Сонгинохайрхан дүүрэг 4251, Хан-Уул дүүрэг 4032 азтан , Чингэлтэй дүүрэг 3180, Дархан-Уул аймаг 797, Орхон аймаг 772 азтан тохирол таарсан байна.Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Хөвсгөл аймаг 63% , Баян-Өлгий аймаг 52%, Ховд аймаг 47%, Төв аймаг 43%, Увс аймаг 42%, Завхан аймаг 42%, Баянхонгор аймаг 40%, Сэлэнгэ аймаг 38%, Баянгол дүүрэг 35%, Багануур дүүрэг 34% байлаа.
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой юм.