Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Дундговь аймгийн хэмжээнд энэ удаагийн тохиролд 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 219,321 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 0,
7 орон таарсан 0,
6 орон таарсан 1,
5 орон таарсан 2,
4 орон таарсан 19,
3 орон таарсан 198 баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм. Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Хан-уул дүүрэг 7731 азтан, Сүхбаатар дүүрэг 7617 азтан, Баянзүрх дүүрэг 5302 азтан, Баянгол дүүрэг 5187 азтан, , Чингэлтэй дүүрэг 3997, Сонгинохайрхан дүүрэг 3427, Сүхбаатар аймаг 2705 азтан тохирол таарсан байна.Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +27%, Баянхонгор аймаг +20%, Хэнтий аймаг +19% байлаа.Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой юм.