ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОны сургуулилтыг хамт олноороо хийж гүйцэтгэлээ.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИО ДУУГАРАХАД ХИЙХ 3 АЛХАМ

1. Эхний дохио дуугарахад:

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,

2. Хоёр дахь дохио дуугарахад:

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,

3. Гурав дахь дохио дуугарахад:

Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.

Өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө хамт олноороо дээрх 3 алхмыг хариуцлагатай хийж гүйцэтгэлээ.






Сүүлд нэмэгдсэн