ДУНДГОВЬ АЙМГИЙН
ТАТВАРЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Монголын татварын албаны Удирдах ажилтны 2024 оны зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

Монголын татварын албаны удирдах ажилтны 2024 оны зөвлөгөөн хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдлаа. Татварын албаны үйл ажиллагаа, бүтэц, чиг үүрэг, хүний нөөц, сургалт, ёс зүй, татвар төлөгчийн боловсрол, цахим татварын үйлчилгээ зэрэг асуудлыг тодорхойлон түүнийг хэрхэн оновчтой шийдвэрлэх саналыг танилцуулан, багаар ажиллан мэтгэлцээн өрнүүлсэн.

Мөн татварын өр барагдуулах талаар Аймаг орон нутгийн татварын газар, Нийслэл дүүргийн болон Том татвар төлөгчийн газрын 3 чиглэлээр илтгэл тавилаа. Панелистаар ДАХШҮГ-ын дарга Д.Сайханчулуун, ТХУАЗГ-ын дарга Р.Мягмаржав, ХХХГ-ын дарга Д.Мөнхтамир, ЭУГ-ын дарга Б.Батсайхан, ТТТГ-ын дарга С.Төгсжаргал, НТГ-ын дарга М.Болдбаатар нар ажиллаж, асуудал шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцлээ.

Үдээс хойш Монголын татварын албаны Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн үндсэн илтгэл тавьж Татварын боловсролын нэгдсэн системтэй бодлогыг хэрэгжүүлэх, Төсвийн татварын орлогын төлөвлөгөө 27.7 ихнаяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх, гадаадын жуулчдын НӨАТ-ыг буцаан олголт, татварын хялбаршуулсан хяналт шалгалтыг цахимжуулах, ҮХЭХ-ийн татварын ногдуулалт буюу Байгалын цогцолборт газар, аялал жуулчлалын бүсэд байрлах ҮХЭХ-д татвар ногдуулах гэсэн ажлыг Монголын татварын алба 2024 оны онцлох 5 ажлаар нэрлэв.

Зөвлөгөөний төгсгөлд ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн төсвийн шууд захирагч нарын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаж, гарын үсэг зурав.

Сүүлд нэмэгдсэн