2024 оны 12 сарын 09-нд БТТХТ-ийн дарга Н. Мөнгөнтуяа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (ААНОАТ)-ийн 22.9-д орсон нэмэлт өөрчлөлт, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон хувь хүний орлогын албан татварын хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн талаар цахим сургалтыг зохион байгууллаа.
Цахим сургалтад Санхүү, төрийн сангийн хэлтэс, Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, Нийгмийн даатгалын газар болон бусад байгууллагуудын 49 санхүүгийн ажилтан, сумдын төсөвт байгууллагуудын 57 нийт 106 санхүүгийн ажилтан оролцов.