Өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Манай аймгийн хувьд энэ удаагийн тохиролд 2024 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 272,307 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 0,
7 орон таарсан 0,
6 орон таарсан 0,
5 орон таарсан 3,
4 орон таарсан 29,
3 орон таарсан 240 баримт тохиролд таарч азтан боллоо.
Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.