-ТТ-11 тайлангийн хавсралт мэдээнд импорт хийж байгаа файлд томьёо оруулсан, ямар нэг байдлаар тэмдэглэгээ хийсэн бол импорлогдохгүй. Хэрэв формат таарахгүй байна гэсэн анхааруулга гарсан бол хавсралт мэдээнээс ексел файлийг экспорт хийн авч тухайн форматын дагуу мэдээллийг оруулан импорт хийнэ.
- Ажилтан нь татварын цахим тайлангийн системд бүртгэлгүй бол бүртгэлгүй иргэний мэдээлэл орхигдон файл дутуу татагдана. Бүртгэлгүй байгаа иргэнийг цахим тайлангийн системд бүртгэснээр мэдээлэл бүрэн татагдана.
- Татвар төлөгчийн иргэний бүртгэлийн дугаар зөв боловч тайланд оруулахад буруу гэж гарч байгаа бол тухайн иргэнийг татварын цахим сайтад бүртгэл үүсгэснээр мэлээлэл татагдана.