Татвар гэж юу вэ?
Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ. Татвар ногдох зүйлд орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдол зэрэг зүйл хамаарна. Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно.